Бүтээгдэхүүн

Нүүр хуудас

Бүтээгдэхүүн

Уул уурхайн урвалж

Тоос дарах урвалж ( F13S ) үйлдвэрлэж эхлэв

Сүүлийн жилүүдэд онцгойлон анхааран ажилласан чиглэлүүдийн нэг бол уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсч буй тоос, тоосжилтыг бууруулах урвалжийг зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэх ажил байлаа.

Бидний үйлдвэрлэн гаргаж буй урвалж нь хөөс үүсгэж тоос, тоосжилтыг цуглуулах замаар тоосжилтыг бууруулах бөгөөд энэхүү урвалж нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хоргүй, тэсэрч дэлбэрэх аюулгүй, эдийн засгийн хувьд өртөг өндөр биш, тээвэрлэлт болоод хадгалалтын онцгой нөхцөл шаарддаггүй, үр дүн өндөртэй зэрэг давуу талтай.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах тал дээр энэ чиглэлийн туршлагатай дотоодын болон гадны компаниудтай хамтран ажилладаг. Бид цаашид бүтээгдэхүүний ашиглалттай холбогдох дагалдах тоноглол, үйлчилгээг мөн зах зээлд нийлүүлэхээр зорьж байна.

Бид “F13S” бүтээгдэхүүнээ Оюу толгой төслийн Баяжуулах үйлдвэрт нийлүүлж байна.

Доорхи зургаас үйлдвэрлэлийн дамжлага дээрх тоосыг бууруулсан байдалтай танилцана уу.

Тоос дарагч урвалж - F13S

Тодорхойлолт: F13S урвалж нь тунгалаг, цайвар шар өнгөтэй, үнэргүй, уул уурхайн үйлдвэрлэлээс үүсэж буй тоос, тоосжилтыг дарахад зориулагдсан хөөс үүсгэгч бүтээгдэхүүн юм.

Энэхүү урвалж нь маш сайн хөөсрөх чадвартай, усанд сайн уусдаг бөгөөд энэхүү урвалжийн нарийн ширхэглэлтэй хөөс нь гадаргуудаа тоос, тоосонцорыг цуглуулах замаар тоосжилтыг бууруулдаг.

F13S урвалжийг үйлдвэрлэлийн үйл явцаас үүсэж буй тоос, тоосжилтыг бууруулахад ашиглахад тохиромжтой. Тус урвалж нь нарийн ширхэглэлтэй тоосжилтын нөлөөллийг 70- 90%-иар бууруулах чадвартай.

Хэрэглээ

Тоос дарагч бодисыг зориулалтын хөөсрүүлэгчид өндөр даралттай ус болон агаартай холин, зориулалтын хоолойгоор тарааж хэрэглэнэ.

Бидний химийн бүтээл зураг

Манай бүтээгдэхүүний давуу талууд

- Хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд хоргүй, байгальд хурдан задардаг. Тэсэрч дэлбэрэх аюулгүй. Эдийн засгийн хувьд өртөг хямд

- Тээвэрлэлт болоод хадгалалтын онцгой нөхцөл шаарддаггүй

- Бусад урвалжуудтай харьцуулахад үр дүн өндөртэй зэрэг давуу талтай. - Маш сайн хөөсрөх чадвартай

- Усанд сайн уусдаг бөгөөд энэхүү урвалжийн нарийн ширхэглэлтэй хөөс нь гадаргуудаа тоос, тоосонцорыг цуглуулах замаар тоосжилтыг бууруулдаг