Бүтээгдэхүүн

Нүүр хуудас

Бүтээгдэхүүн

Хуванцар канистр

Хуванцар савыг полиэтилен болон полипропилен үрлэн үндсэн түүхий эдээр үйлдвэрлэнэ. Түүхий эдээр импортын анхдагч хуванцар HDPE, PP, PPR зэрэг полимероос гадна дотоодын үйлдвэрийн дахин боловсруулсан хаягдал хуванцарыг мөн ашигладаг.

Манай хуванцар сав нь 1 литр 5 литр 10 литр гэсэн гурван төрөлтэй.

Бид үйлдвэрлэсэн хуванцар канистраа өөрийн үйлдвэрийн ахуйн тосол, бордоо зэргийг савлаж борлуулахад ашиглахаас гадна Хийрэв ХХК-ийн “Mon humin” брендийн гумины бордооны савыг 2019 оноос хойш нийлүүлж байна.

Савны битүүмжлэлийг тугалган цаасыг хайлуулж савны амсарыг наадаг технологиор шийдсэн бөгөөд энэхүү битүүмжлэл нь канистрт савласан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг 100% хангадаг.

Хүчин чадал:

10 литрийн канистр – өдөрт 300 ш

5 литрийн канистр – өдөрт 500 ш

1 литрийн канистр – өдөрт 1000 ш

Бидний химийн бүтээл зураг

Манай бүтээгдэхүүний давуу талууд