Бүтээгдэхүүн

Нүүр хуудас

Бүтээгдэхүүн

БЕТОН ЗУУРМАГИЙГ УЯН НАЛАРХАЙЖУУЛАХ, УСНЫ ОРЦ БАГАСГАХ, БЭХЖИЛТИЙГ ХУРДАСГАХ ӨВЛИЙН НЭМЭЛТ

Зориулалт

  • Бетон зуурмагийн хөдөлгөөнт чанарыг /конусын суулт, тархалт/-ыг сайжруулан, бетоныг уян налархайжуулах үйлчилгээтэй. Бүх төрлийн барилгын бетон гүүр, бетон хийц, автозамын бетон зэрэгт хэрэглэх боломжтой.

  • Тухайн хэрэглэх материал түүхий эдэд тохируулан туршилт судалгаа хийсний үндсэн дээр -15 оС температурт хэрэглэнэ.

Хадгалалт

Зориулалтын битүү саванд, нарны шууд тусгалаас хол, хүйтэн цан цохихгүй газар -15 оС-аас +35о С-н температурт 1 жил хадгална.

Хэрэглэх арга

Уг MC-AF 20 химийн нэмэлтийг -15 оС хүйтний нөхцөлд цементийн жингийн 2%-3%-д хийж ашиглана. Бетоны төрөл, ангиас хамаарч орцын хэмжээг тохируулах бөгөөд хэрэглэхийн өмнө үйлдвэрт ашиглах бетоны түүхий эдүүдэд тохируулан лабораторийн туршилт хийхийг зөвлөж байна.

Үндсэн давуу талууд:

  • MC-AF 20 өвлийн нэмэлт нь ижил төрлийн поликарбоксилатийн эфир дээр суурилсан бусад химийн нэмэлтүүдийн дутагдалтай талуудыг судалгаа хөгжүүлэлтийн үндсэн дээр сайжруулан гаргаж авсан шинэ хувилбарын түүхий эдээр үйлдвэрлэгдэж байна.

  • Усны орцыг 21-28% хэмжээгээр багасгадаг тул бетоны шахалтын бат бэхэд сөргөөр нөлөөлөхгүйгээр хөдөлгөөнт чанарыг сайжруулан цаашлаад цементийн зарцуулалтыг багасгана.

  • Бетонд 3-5% -ийн агаар үүсгэснээр бетоны хүйтэн тэсвэрлэлт сайжирна.

  • Бетоны эхэн үеийн бат бэхийг нэмэгдүүлнэ.

Бидний химийн бүтээл зураг

Манай бүтээгдэхүүний давуу талууд

Энэхүү MC-SRW20 нэрийн химийн нэмэлт нь ижил төрлийн поликарбоксилатийн эфир дээр суурилсан бусад химийн нэмэлтүүдийн дутагдалтай талуудыг судалгаа хөгжүүлэлтийн үндсэн дээр сайжруулан гаргаж авсан шинэ хувилбарын түүхий эдээр үйлдвэрлэгдэж байна.

Бетон зуурмагт орох усны хэмжээг багасгаснаар бат бэхийн үзүүлэлт нэмэгдэнэ.

Бохирдолтой түүхий эд буюу тоос, шавар, шороо ихтэй дүүргэгч материалаар зуурсан бетонд энэхүү нэмэлтийг хэрэглэхэд хөдөлгөөнт чанар (конусын суулт болон тархалт) удаан хугацаанд алддаггүй болох нь туршилтаар тогтоосон.

Бетоны эрт үеийн бат бэхийн үзүүлэлтийг өндөрсгөснөөр барилга угсралтын хугацааг багасгах эерэг нөлөөтэй.

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй