Бетон зуурмагийн хөдөлгөөнт чанарыг /конусын суулт, тархалт/-ыг сайжруулан, бетоныг уян налархайжуулах үйлчилгээтэй. Бүх төрлийн эргэний ба үйлдвэрлэлийн барилгын бетон, гүүр, бетон хийц, автозамын бетон зэрэгт хэрэглэх боломжтой.Тухайн хэрэглэх материал түүхий эдэд тохируулан туршилт судалгаа хийсний үндсэн о дээр -15 С температурт хэрэглэнэ.
Зориулалтын битүү саванд, нарны шууд тусгалаас хол, хүйтэн цан цохихгүй газар -15 С-аас +35 С-н температурт 1 жил хадгална.
Уг MC-AF 20 химийн нэмэлтийг -15 о С хүйтний нөхцөлд цементийн жингийн 2%-3%-д хийж ашиглана. Бетоны төрөл, ангиас хамаарч орцын хэмжээг тохируулах бөгөөд хэрэглэхийн өмнө үйлдвэрт ашиглах бетоны түүхий эдүүдэд тохируулан лабораторийн туршилт хийхийг зөвлөж байна.
- Хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд хоргүй, байгальд хурдан задардаг. Тэсэрч дэлбэрэх аюулгүй. Эдийн засгийн хувьд өртөг хямд
- Тээвэрлэлт болоод хадгалалтын онцгой нөхцөл шаарддаггүй
- Бусад урвалжуудтай харьцуулахад үр дүн өндөртэй зэрэг давуу талтай. - Маш сайн хөөсрөх чадвартай
- Усанд сайн уусдаг бөгөөд энэхүү урвалжийн нарийн ширхэглэлтэй хөөс нь гадаргуудаа тоос, тоосонцорыг цуглуулах замаар тоосжилтыг бууруулдаг