Ургамалд зориулагдсан шингэн бордоо
Навчаар шим тэжээл дамжуулах ухаалаг шийдэл
АЗОБОР +8 нь азот, бор болон кали, зэс, цайр, төмрийн хелат хэлбэрийн микроэлементүүдийн бүрдлийг агуулсан навчинд цацдаг шингэн бордоо юм. Ургамлын шим тэжээлийг стоматаар дамжуулан үр ашигтайгаар эсэд хүргэдэг.
Бүтээгдэхүүний найрлага: | |
|---|---|
• Азот (N) – 8.0% • Бор (B) – 0.5% • Кали – 2.4% • Магни (Mg) – 1.0% • Хүхэр (S) – 3.0% • Органик хелатжуулагч (< 1%) • Зэс (Cu), Цайр (Zn), Төмөр (Fe) – микро тунгаар |
Үр нөлөө:
Навчнаас Азот, бор, кали зэрэг шим тэжээлийн элементийг хурдан шингээнэ.
• Хүнд стресс (хуурайшилт, шарлалт) үед сэргэлтийг дэмжинэ
• Рапс, улаанбуудай, мод бут, ногоон ургамалд өргөн хэрэглэнэ
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх бөгөөд 1 литрийг 100 дахин шингэлж хэрэглэх нь энэхүү бордооны хувьд хамгийн тохиромжтой ба навчыг гэмтээх, шарлуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлэхгүй.
• Улаанбуудай, ногоон тэжээл: 1-1.5 л/га
• Рапс, наранцэцэг: 1.5–2.0 л/га
• Мод, бут, хүлэмжийн ногоо: 100 л усанд 1 литр бордоо найруулж услах хэмжээгээр услана.
• Цацах хамгийн тохиромжтой цаг: өглөө эсвэл оройн сэрүүн үед
• Бороо орсны дараа ашиглах нь илүү үр дүнтэй
✅ 1. Хурдан үйлчилдэг – Навчаар шингэх чадвар өндөр - Азобор +8 нь жижиг молекулт идэвхит бодисуудын онцгой найрлагатай тул навч, үндэсээр түргэн нэвтэрч, богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн үзүүлдэг. → Ургалтын хурд нэмэгдэнэ → Навчны ногоон масс, фотосинтез идэвхждэг
✅ 2. Фотосинтезийг идэвхжүүлж, энергийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. - Азобор +8 нь хлорофил үүсэх процессыг идэвхжүүлж, ургамлын гэрэл-энергийн солилцоог сайжруулдаг. Ингэснээр ургамлын эрүүл өсөлт, амьдрах чадвар, ургацын суурь бэхжинэ. → Хлорофилын агууламж өснө → Энерги солилцоо, чихэрлэг бодисын үйлдвэрлэл нэмэгдэнэ
✅ 3. Хөрсөн дэх микроэлементийн хүртээмжийг нэмэгдүүлдэг. - Азобор +8 нь хөрсөн дэх төмөр, цайр, бор, зэс зэрэг чухал микроэлементийн хелатжуулалтыг дэмжиж, тэдгээрийг ургамалд идэвхтэй хэлбэрээр дамжуулж өгдөг. → Тэжээлийн хүрэлцээ ихсэж, бордооны үр дүн тогтвортой нэмэгдэнэ
✅4. Гантай, стресс ихтэй нөхцөлд ч ургац хамгаална. - Тус бүтээгдэхүүн нь ургамлын антиоксидант үйл ажиллагааг дэмжиж, хуурайшилт, температур, давсжилтын стрессийг даван туулах чадварыг нэмэгдүүлдэг. - 2025 оны гантай жилд тариаланчид үр дүнг нь бодитоор тогтоосон. → Ургацын алдагдал багасна → Стрессийн дараах нөхөн сэргээлт хурдан
✅ 5. Бордооны үр ашгийг дээшлүүлж, хөрсөнд ээлтэй Азобор +8-ийг тогтмол хэрэглэх нь хөрсөнд химийн бордооны үлдэгдэл хуримтлагдах явцыг бууруулж, уламжлалт бордооны хэрэглээг оновчтой болгоход тусалдаг. → Хөрсний чанар болон ашиг орчин сайжирна → Азотын ашиглалт (NUE) нэмэгдэнэ → бордооны зарцуулалт багасна
✅ 6. Ашиглахад хялбар, олон төрлийн ургамалд тохиромжтой. Тариалангийн талбайн ургамал (улаанбуудай, рапс, эрдэнэ шиш), тэжээлийн ургамал, хүнсний ногоо, хүлэмжийн ногоо гээд бүх төрлийн ургамалд навчаар болон үндсээр хэрэглэх боломжтой. → Дуслын усалгаанд, шүршилтэнд, хөрсөнд суулгалт хэлбэрээр ашиглаж болно
✅ 7. Байгальд ээлтэй, олон улсын чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүн. Органик найрлага давамгай Азобор +8 нь экологийн дээр суурилсан тариалан, нүүрстөрөгч бууруулах технологи, химийн бордоо орлуулах шийдэл зэрэг орчин үеийн хөдөө аж ахуйн чиг хандлагад тохиромжтой.